Microsoft Windows Танилцуулга

бичсэн: Kearo төрөл: Компьютерын Хичээл
                    Microsoft Windows… Дэлхий нийтээр танил болсон энэ нэрний цаана асар олон хүний хүч хөдөлмөр , авьяас чадвар , уран санаа , ухаан бодол , тэрбум тэрбум доллар бий. 1975 онд Харвардын их сургуулийг төгссөн Билл өөрийн багын найз Паул Алентай хамтран өнөөгийн Microsoft компанийг байгуулсан түүхтэй. Биллийн удирдлаган доор уг компани нь өөрийн бүтээгдэхүүнийг улам хэрэглэхэд хялбар , хүмүүст ойрхон , хямдхан үнэтэй болгоход чиглэн ажиллаж байсан юм. Энэ үедээ өөрөөр хэлбэл 1975 оны эхээр тэд шинээр гарч байсан Altair компьютерт зориулан Бэйсик хэлний хөрвүүлэгч хийхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байлаа. Гэвч ажил санасанчлан тийм амар байсангүй тэдний таван үйлчлүүлэгч компани нь дампуурсан боловч тэд шантарсангүй. 1979 онд тэд Сиэтлэд шилжив. Дараагийн жил нь IBM ээс өөрсдийн шинээр гаргаж байгаа компьютерт /анхны PC / Биллийг программ хангамж бичиж өгөхийг хүсчээ. Харин Билл QDOS /Quick and Dirty Operating System/ хэмээх үйлдлийн системийг нэгэн компаниас худалдан авч нэрийг нь MS-DOS болгон өөрчлөөд түүнийг IBM –тэй гэрээ хийн худалдсан байна. 1981 оноос персонал компьютеруудын “шуурга” эхлэхэд тэдэнтэй байгуулсан гэрээний ачаар Майкрософт компани хөл дээрээ босч авчээ.
Ингээд цааш нь бодлогоо өргөтгөн хэрэглэгчдийн программууд тухайлбал Microsoft Word, Microsoft Exel зэрэг программуудыг зохиож эхэлсэн байна. Ингээд 1987 онд тус компаниас Windows үйлдлийн системийн анхны хувилбарыг дэлхий нийтэд танилцуулсан байна.
 

1993 он гэхэд л Windows сая сая хувиар борлогддог болоод байлаа. 1995 оны 8 сард Windows 95 гарч ирээд эхний 6 сард сая ширхэг хувиар борлогдсон байна. 1995 оноос Билл компанийнхаа хөгжлийн хандлагыг үндсээр нь өөрчилж Интернэтэд илүүтэйгээр анхаарлаа хандуулж эхэлжээ. Үүний үр дүнд гарч ирсэн Internet Explorer программ нь зах зээл дээр өрсөлдөгч Netscape Navigator програмыг дагуулалгүй орхисон байна. Эцэст нь 1999 оноос Майкрософт компаний монополчлолийг эсэргүүцэн шүүхэд дуудсан бөгөөд шүүх яамнаас тус компанийг хоёр компанид хуваах санал тавьжээ. Гэвч эцсийн эцэст Windows-н программуудыг Windows-оос нь салгах боломжгүй гэсэн Биллийн тэмцэл ялж 2001 оны 7 сард энэ саналыг хүчингүй болгожээ. Эдүгээ Билл дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог.  Тооцоогоор түүний зүрхний нэг цохилтод 11$ түүний хөрөнгөнд орж байдаг мэдээ байдаг.

        Яг одоогийн байдлаар дэлхий дээр ашиглагдаж буй бүх компьютеруудын 85% нь Windows үйлдлийн системийг ашигладаг гэсэн судалгаа байна. 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax