Компьютерын түүх

бичсэн: Kearo төрөл: Компьютерын Хичээл

Дээр үед...

Анх 1623 онд Германы эрдэмтэн Вильгелм Шикард (Wilhelm Schikard) нэмэх үйлдэл хийдэг, мөн логарифм таблиц ашиглан үржүүлж хуваадаг гинжээр холбогдсон 11 бүрэн ба 6 хагас хүрдтэй машиныг зохиожээ.

Францын философич, математикч, физикч Блейз Паскал (Blaise Pascal)1642 онд баганаас багананд тоо зээлэх, санах зарчмаар тоог нэмдэг хасдаг машиныг анх зохиожээ. Тэрээр энэ машинаа 50 ширхэг хийсэн боловч голдуу баячуудын гэрт үзмэр болон хувирсан байна.

Хожим 17-р зууны Германы нэрт математикч Готфрийд Либнец (Gottfried Leibniz) Паскалийн машиныг тоо үржүүлдэг машин болгосон байна.

 

Punchcard буюу анхны санах ой

 

19-р зууны эхээр Францын зохион бүтээгч Жозеф Мэри Жакуард (Joseph-Marie Jacquard) анхны торго нэхдэг машины хээг сануулдаг нүхтэй карт зохиож улмаар нэхмэлийн машиныг нь бүтээжээ. Түүнийг нас барах үед Францын Лион хотод түүний бүтээсэн 30 мянга гаруй нэхмэлийн машин ажиллаж байсан байна. Өнөөдөр манай хивсний үйлдвэрийн хивс нэхдэг машин яг энэ зарчимаар ажилладаг.

 

Орчин үеийн компьютерийн эхлэл

 

Английн математикч Чарльз Бэйббиж (Charles Babbage) 1820-иод оны эхээр Дифференс Энжийнь (Difference Engine) хэмээх механик компьютер зохиосон бөгөөд 10тын 20 оронтой тоог нэмж хасах чадвартай байжээ.Тэрээр уг машинаа сайжруулж Аналитик Энжийнь (Analytical Engine) гэдэг машин зохиож байсан ч дуусгаж чадаагүй байна. Энэ төсөл нь анхны программын дагуу ажилладаг машин байснаараа компьютерийн жинхэнэ өвөг эцэгт тооцогддог байна.  

Түүний дотнын найз, шавь Аугуста Ада Байрон гэгч тэр үеийн цөөхөн эмэгтэй математикчдын нэг анх Аналитик Энжийнь машины программчлах арга зүйг зохиож байснаараа анхны программист гэж тооцогддог ба хожим түүний дурсгалд Ада хэмээх компьютерийн программчлалын хэл гарчээ.

 

20-Р ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН ЦАХИМ ТООЦООЛУУР БУЮУ КОМПЬЮТЕРҮҮД

 

1890-ээд онд Америкмйн зохион бүтээгч Херман Холлерит (Herman Hollerith) нэхмэлийн машины цоолсон картыг электрон машинаар унших санааг анх гаргаж нэвтрүүлсэнээр механик төхөөрөмжийн хурдыг 3-4 дахин нэмэгдүүлжээ. Холлеритийн Табулетинг Машин компани нь өөр 2 компанитай нэгдэж Компьютинг-Табулетинг-Каунтинг Машин компани болж өргөжсөн ба 1924 онд Интернэшнл Бизнес Машинз Инкорпорэйтед (IBM Inc.) болж нэрээ өөрчилжээ.

Хожим энэхүү компани бидний өмнө байгаа IBM PC персональ компьютерийг олноор үйлдвэрлэх замналийг үүдсэн ба алдарт Билл Гэйтсийн баяжих замыг нээсэн билээ.

 

ТРАНЗИСТОР БА КОМПЬЮТЕР

 

1948 онд Бэлл Телефон Лабораториез (Bell Telephone Laboratories)-д Америкийн 3 эрдэмтэн транзисторыг зохиожээ. Транзистор нь электрон лампыг бүрэн орлох хагас дамжуулагч элемент бөгөөд цахилгаан гүйдлийг нээж хаадаг электрон түлхүүр юм. Энэхүү шинэ элемент нь тухайн үеийн найдваргүй ажиллагаатай лампны дэргэд цахилгаан эрчим хүч маш бага хэрэглэдэг, овор хэмжээгээрээ хэдэн арав дахин бага байсан зэрэг олон давуу талаараа хувьсгал болсон байна.

 

ТРАНЗИСТОРЫГ ХЭН ЗОХИОВ?

 

Вольтер Хаузер Браттайн (Brattain, Walter Houser ) 1902-1987, Хятадын Сиамен хотод төрсөн. Нобелийн шагналт Америкийн физикч.

 

Жон Бардеен, (John Bardeen) 1908-1991, АНУ-ын Мадисон хотод төрсөн, Нобелийн шагналт Америкийн физикч,

 

Уиллиам Брэдфорд Шокли (Shockley, William Bradford) 1910-1989, Английн нийслэл Лондон хотод төрсөн, Нобелийн шагналт физикч

 

МИКРОСХЕМ БА МИКРОПРОЦЕССОР

 

1960-аад оны сүүлээр хэдэн арваас хэдэн зуун транзисторыг цахиурын нэг ялтсан дээр ургуулан гаргаж авсанаар микросхем зохиогдсон байна.

Микросхемийг бусад электроникийн элементүүдтэй хавсруулан хэрэглэвэл ямарч төвөгтэй бүтэцтэй багаж төхөөрөмжийг зохион бүтээж болдог.

Өнөөдөр компьютерт нэг ялтас дээр 40 сая хүртэл транзистор багтаасан микропроцессор гэгдэх интеграл микросхемүүдийг ашиглах болжээ.

Анх 1971 онд 4 битийн Intel 4004 маркийн микропроцессорийг Intel фирмд зохиосоноос хойш өнөөдөр микропроцессор 9 дэх үеийнхээ хөгжилийн түвшинд хүрээд байна. Энэ бол Pentium-IV микропроцессор юм.

 
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

HEY MARTASNAAS MAL MENDYY GEGCHEER ENE TSAGNIIHAA CODEEG NADAA YGCHIH DEHYY HO ярзайтал инээх
бичсэн DESI цаг: 00:04, 2009-11-19 | Холбоос | |
hey PC chen anh manai ernii omnoh 500 gaad onii yed anh VAVILONCHYYDIIN tootsoolon bodoh sawhantsaraas ehlen yysliig ni tootsoj yawdiin shyy dee teed daraa ni sampin ene ter geed l .... nadaa law yildwerleliin designii tyyh onol zohion byteeltiin hicheel deer l tegj zaadag bsiimsan эргэлзэх ene arai naahan ye baih shig bna doo tee he he he yag automatjisan yes ni ehlej bgaamoo ... эргэлзэх
бичсэн DESI цаг: 00:02, 2009-11-19 | Холбоос | |
tnx 2 u


бичсэн Зочин цаг: 22:26, 2009-11-18 | Холбоос | |
ярзайтал инээх тэврэлт үнсэлт хайртай тормолзох баярлах ирмэх гоё шүү баяртай байна гоё шүү баяртай байна улайх cool инээх raised eyebrow angel алга ташилт nerd rolling eyes dont tell anyone
бичсэн Зочин цаг: 22:01, 2009-11-18 | Холбоос | |



:-)
 
xaax