1001 шөнийн үлгэр (I-р бүлэг)

бичсэн: Kearo төрөл: Шилдэг зохиолууд

Өгүүлэх  ину: Эрт  урьд  цагт Энэтхэг  ба  хятадын  арал дээр, амь  сахих  цэрэгтэй , албат  олон  зарцтай ,  эртний  Сасан  хааны  удмын  нэгэн хаан байжээ . Тэр  хаан хоёр хүүтэй  юмсанжээ .  нэг нь эр  бие гүйцсэн  нөгөө нь идэр  залуу бөгөөд  хоёулаа  ихэд  баатар  зоригтой  атал ах  нь дүүгээ  алдар  гавъяагаар  арай  илүү байжээ . Ах нь улс гүрнээ эзэгнэж , албат  иргэдээ захиран  нутаг  хошуу,  улс  гүрнээ  их л хүндтэй  бүлгээ . Ахы нь Шахрияр хаан, дүүгий нь Шахземан хаан  гэдэгб айжээ . Шахземан хаан  Перс  газрын  Самаркандыг  захирах  бүлгээ . Ах дүү  хоёр    тус тусынхаа  нутаг  хошуунд  суурин  суж,  албат  иргэдээ  ивээлтэй сайн  гэгэдэж,  амар жарган суусаар  хорин  жил  болов. Ах  хаан нэг өдөо  дүүтэйгээ  уулзъя гэж бодоод,я  Явж  дүүгий минь  авчир гэж  шадар сайддаа  зарлиг  буулгажээ .  Шадар  сайд  нь эзэн  хааныхаа  зарлигийг  ёсоор  болгон  явж  Смарканд  балгад  эсэн мэнд  хүрч  Шахземан  хаанд амгалан  айлтгаад , ах чинь  чамайг  ихэд санаж,  нэг хүрч  ирж уулана уу гэж байна гэсэнд Шахземан  даруй  зөвшөөрч  аян замдаа бэлдлээ . Асар майхандаа  ачиж,  тэмээ малаа  хөллөж,  зарц  сахиулаа  бараа  болгоод шадар  сайддаа  улс гүрнээ  захиж үлдээгээд  ахын нутаг  ус руу  их аянд  мордлоо.  Шөнө  дундын  үед , шүлэг нойрны эхэнд , нэгэн чухал юм гэртээ  мартсанаа  санан  буцаж  ордон өргөөндөө  орвол, авааль гэргий  нь өөрийн  албат  нэгэн хар арьс боол  зардсан  лугаа тэврэлдэн  нойрсож байхыг  хараад дотор  нь харанхуйлан “Намайг дөнгөж  бөгс  өндийхөд  ингэж байгаа  юм, хэрэв  урт удаан  аянд  явбал энэ муу  өлөгчин  ямар шүү  байх  нь вэ” хэмээн бодоод сэлмээ  сугалан  хоёулны нь  толгойг тас  цавчин алаад  даруй  мордож  хөсөг дээрээ  ирж, ахынхаа  нутаг хүрэх  аян замдаа  оржээ .

 Ахын хотноо  ойртмогц  элч  илгээж “Би очиж явна” гэж  хэлүүлсэнд  Шахрияр  хаан  урьдаас нь  тосож,  амар  мэндийг мэдэж  нэн  их баярлажээ.  Дүүгээ  ирлээ гэж  хот  орноо гоёж  чимээд , зэрэгцэн  сууж  энэ тэрийг  хүүрнэлдэн  баясах атал, Шхаземан  хаан гэргийээ алснаа  дурсан санаж,  их  уй гашуунд автагдаад , царай нь нэг л  цонхигор, бие нь  нэг  л сул  байжээ . Орон нутгаасаа  холдоод  санаа сэтгэл  зовиуртай  байгаа  байлгүй  гэж ах нь  бодоод  юу ч хэлсэнгүй  . Сүүлд  нь нэг өдөр “Миний  дүүгийн  би? нэг л сул , царай нь  нэг л  муу  харагдах  юм” гэхэд, Шахземан  хаан: “Дотор хорсоод  байна” гэсэн атал  гэргийгээ  алснаа  ярьсангүй  өнгөрчээ .  Тэгэхэд нь Шхарияр  хаан: “Өнөөдөр чи надтай  ан гөрөөнд  яв л даа , сэтгэл чинь  сэргэж  юу магад” гэсэнд  дүү нь явсангүй , ах нь  анд ганцаараа  морджээ . Хааны  ордонд  гадагш  цэцэрлдэг  тийш харсан  нэгэн цонх  байдаг ажээ . Шахземан  хаан тэр  уонхоор  юм харж  байтал  ордны үүд нээгдэж  хроин зарц  хорин боол гарч ирсний дараа нь ахын гэргий ,- хомгүй  үзэсгэлэнт  авхай байжээ .  Тэд  усан оргилуурын  тэнд очиж , цөм  хувас хунараа  тайчаад, боолчуудтай зэргэлдэн суусанд  ахын нь гэргий “Ай Масуд аа!” гэж дуудсанд  нэгэн хар  арьст боол  очиж , авхайг   тэврэн  авсанд ахай нь ч  дуртайяа тэврэлдэн  хоёул хэвтэн хэвтэн жаргах бөгөөд  бусад  боолчуууд ч  тийнхүү үйлдэн,  наран  хэлбийтэл  тэврэлдэн  озолдон байжээ . Үүнийг  харсан дүү хаан:

“Аяа Аллах! Миний  зовлон  үүнийг  бодвол  юу ч биш” хэмээн  санаад  хамаг  хор шар  атаа  хорсолд  нэгмөсөн  арилж  нүүр  учрахад  дүүгийн царай  туяаран гэрэлтээд  хуучин зандаа орсныг үзээд: “Аяа дүү минь ээ! Чиний  царай  базахгүйы  билээ . Одоо сайхан  болжээ . Юуны  учир билээ” гэхэд Шахземан хаан  өгүүлрүүн: “Би  хэрхэн царай  алдсанаа танд ярьсугай. Харин яагаад  миний царай  сайхан болсныг  я ярихгүй шүү” гэхэд нь “Тэгвэл эхлээд  юуны  учир  царай алдаж , бие  сулахрсан  тухайгаа яриач, би дуулъя” гэж Шахрияр хаан  өгүүлэв.  Шахземан  хаан өгүүлрүүн:

“Ай ах минь  мэдэгтүн!  Та намайг  ирж  уулз  гэж  шадар сайд  явуулсанд  би аян  замд  төхөөрч  нааш  гартал, танд  бэлэг болгон  өгөх гэсэн  эрдэнэ  сувдаа  гэртээ мартсанаа гэнэт санаад , буцан  очоод  ордондоо  орвол  мана гэргий миний орон дээр  нэгэн хар арьст  боол  лугаа унтаж байхуй дор  хоёулангий нь  алаад нааш  гарсан юм .  тэгэд  тэр явдлыг  санхаас сэтгэд  тавгүй,  бие  аягүй  байлаа .  харин яагаад  царай  засарсныг  ярихаас  хэлтрүүлэн  соёрхно уу” гэжээ .

Дүүгийн энэ үгийг сонсоод,  Шхарияр  хаан дуу  алдан, “Бурхан амлая! Тэгээд яагаад гэнэт царай оров яриач дээ” гэсэн Шахземан  хаан өдрийн  үзэж  харснаа  цөмийг  нэгд  нэггүй  ярилаа . “Тэгвэл тэр явдлыг  би нүдээрээ үзнэ ” гэж ах нь  хэлээд: “Ан  гөрөөнл  явсан  болоод миний  дэргэд  нуугд. Тэгвэл  өөрийн нүдээр үзэж  шнэмших  болн” гэж  дүү нь хэлжээ .

Хаан даруй  аяны  бүрээ  татуулж , цэрэг  цуухаа  асар майхантай  хотын гадна  гаргаад,  өөрөө  бас  нэг  майхан  шаалгаж  суугаад “Энд  юуг  боловч  эс  роуулж ” гэж зарцдаа зарлиг  буулгалаа .  тэгээд  зүсээ  хувилгаж  сэм оргон гарч  ордондоо , дүү дээрээ ирээд  цэцэрлэг  тийш  харсан  цонхоор  харж хэсэг  суутал  хатан  нь шивэгчин  эмсийн  хамт гарч  ирээд  болчууд  лугаа  нийлэн  мөнөөх  Шхаземан хааны  яртсанчлэан  үдийн  мөргөл  болтол цэнгэл  үйлджээ .  үүнийг  нүдээр үсзэн  Шхарияр  хаан  ухаан алдтал хилэгнэн :”Одоо  хоёул  явж үзье . хэрэв  өөр  нэг хүнд  ийм  явдал  тохиолддогийг  эс олж  үзвэл  бидэнд  хаан ширээ  ч хэрэггүй  . ингэж  амьд  яьснаас  үхсэн нь дээр!” гэлээ .  Тэгээл  хоёул шөнө  нууц хаалгаар сэм  гарч нэгэн  өдөр нэгэн  шөнө  явтал ногоон  зүлэгний  дунд  ганц  мод   дайралдав. Данст далайн эрэг дээр  нэгэн горхи хоржигнон  урсана.  Хоёул  горхийн  уснаас  ууж  амран байтал өдөр  болж, гэнэт  далайн  дунд  тэнгэрт  тулам  гозгор  хар юм үзэгдэн  нааш айсуй . Ах  дүү хоёр  ихэд айж модонд (тэр  их  өндөр  мод байв) авиран  гараад харвал   нэгэн том  толгойтой,  өргөн цээжтэй  бирид толгой  дээрээ нэгэн  авдар өргөсөөр гарёч  ирээд,  мөнөөхөн  тодны  ёроолд сууж,  авдраа  онгойлгон , дороос нь  бас нэг  хайрцаг  гаргаж  нээвэл, наран  лугаа  зүйрлэвч  үзэсгэлэн гоо, сайхан нуруутай , залуухан  хүүхэн гарч  ирэв.  Түүний үзэсгэлэн  гоо нь яруу  найрагч Атыйн бичсэнээр :

                        Тас харанхуйн дунд  боловч   өдөр мэт  гэрэлтэн.

Таван өнгийн  солонго тэнгэр  өөд цацраанам.

Гэгээн тунгалаг  царай нь  гэрэлт  наран  мандах шиг

Гүн  шөнийн  одод боловч  түүний   дэргэд  өнгөгүй

Хувцас  юугаа орхиж, бие  цогцсоо гаргаваас

Хамаг гайхамшигт  бүхэн  түүний  үзэсгэлэнт булаагднам.

Харин атаа  хорслын  дунд  цахилгаан мэт  гялалзвал

Халуун нулимс гарч  бороо мэт  асгарах  ажээ .

Мөнөөх  бирид  тэр хүүхнийг хараад, “Эрхмийн  дээдийг   эзэмдэгч   чи юутай  үзэсгэлэн бэ?  ийм гоо  авхайг   хуримбн  шөнө би    хулгайлж  жоохон унтъя” гээд,  хүүхний өвдөг  дэрлэн  дороо унтжээ .  Хүүхэн гэнэт  тэргүүнээ  өргөн  модны оройд  хоёр хаан  сууж байхыг  хараад, биридийн  толгойг  өвдөг дээрээс  сэм  өргөж  газар  тавин  босоод”Үүнээс  айх хэрэггүй  бууж  ирэгтүн!” гэж дохио  өгөхд  нь : “Аяа Аллах  өршөө,  бид чадахгүй нь” гэсэнд  “Бууж  ирэхгүй  бол биридийг  сэрээж  үхлийн муугаар ална даа” гэжээ .  Ах дүү  хоёр  модноос  бууж ирвэл  хүүхэн өмнө  нь хэвтээд:  “Намайг чанга  тэвэрч хүслийг  хангагтун , сэ тэгвэл  биридийг сэрээнэ ” гэсэндШахрияр  хаан иххэд эмээж,  өөрийн дүү Шахземан  хаанд: “Аяа дүү  минь энэ  хүүхний   тушаасан  ёсоор  чи үйлд” гэхэд нь  “Би чадахгшүй , та урьдаар  үйлд ээ” гээд бие биерүүгээ  зовох байдал үзүүлсэнд  хүүхэн: “Юу болов:.  Та  хоёрын   ншдээ ирмэхийг  би үзэж байна.  Хэрэв та хоёр  надтай  миний  хүслийг  ээлжлэн  ханагж  сая  гүйцвээс “Үүнийг харагтун” гэж хүүхэн  өврөөс  нэгэн хэтэвч гарган  үзүүлээд “Энэ  юу  бөгж  болохыг  та хоёр  мэднэ үү” гэхэд нь  ах дүү  хоёр “Мэдэхгүй ” гэсэнд “ЭНэ  бүхнийг  би,  энэ биридийн  өвөр дээрээс  бусад  лугаа  цэнгэл үйлдэн  авсан юм даа , та  хоёр  бас нэг  нэг бөгж  өг” гэлээ . Ах дүү хоёр  гартаа байсан  хоёр бөгжийг  сугаож  өгсөнд “Энэ  бирид намайг, миний хуримын  шөнө  хулгайлж  энэ  хайрцагт  хийгээд  бас  авдарт  хийж  долоон   цооуоор  цоожлон  энэ  давалгаалагч ыдалайн  ёроооллд  хаясан  атал эмэгиэй хүн   юү  хүсвэл , түүнийг хэн ч хорьж  чаддаггүйг  мэдэхгүй ажээ . Эм хүний  тухай  нэг  яруу найраг:

                                    Эм хүн  битгий итгэ

Элдэв  үгэнд нь  бүү хуурт

Заяанаас  тэд  ганцхүү

Залилах,  хорсох  тавилантай,

Хуурамч  дур сэтгэлээ

Хувцас  юугаар  халхалмуй

Иосифийн  амьдралаас  сурвал

Эдний  хуурмагийг  мэдмүй

Эцэг  Адам  чинь үүнээс  болж

Үүрд  зайлах  болсон  ажгуу”

гэсэн юм .

Өөр нэг  яруу найрагч:

                        Хайрт  хүний хараалаас  дор заяагүй  чи минь.

Харин миний  явдал  чиний  санасанд  эс хүрьюү

Эм хүнл  сэтгэлээ  өгөхдөө би.

Эр хүний   эртнээс  сурсныг  үйлднэм.

Эмсийн  царайд  автаагүй  хүн л

Энэнийг  нэн  гайхах  буй заа

Гэсэн  юм угэлээ .

Энэ үгийг  сонсоод  ах лүү  хоёр  хаан нэн гайхаж , “Ай  зайлуул  энэ  бирид  бид хоёроор бүр  дор  залилуулжээ . ийм  явдал  өөр хэнд ч  тохиолдоогүй  биз” гэлцэв.

Тэгээд   адруй   эргэж , Шахрияр  хааны  ордонд  ирсэнд  Шхарияр  хаан, өөрийн гэргий, боол  шивэгчин нарын   цөмийн  толгойгий нь  тас  цавчив.

Тэгээд даруй эгж,  Шхарияр   хаан  шөнө  болгон  гэнэн бага  охидыг  аваачиж  эдлэн  цэнгэж  хоноол маргааш нь  алдпаг  болсоор  гурван жил  болоход  амьтан  хүн охин хүүхдээ  авч  зугтсаар  ё сүүлдээ  тэр хотод  нас бие гүйцсэн  нэгээхэн  бээрч  залуу  хоид бараг эс  үлджээ .  гэвч  хаан  мөнөөхөн заншлаараа  нэг хүүхэн  авчир гэж  шадар  сайддаа  тушаасанд өдөржин  яваад олсонгүй , орой нь  их л уруу  царайтай гэртээ харьжээ .  Энэ шадар  сайдынх  хоёр хоинтой  бөгөөд  эгчий нь Шхарзада , дүүгий нь Дуньязада  гэдэгб айжээ .  Эгч нь  түүх  шасдир  эртний хаадын явадл , ардын үлгэр  тууль  их үзэж ,  эртний хүн ардын  урьдын  хаад яруу найрагчдын  тухай  мянган  дэвтэр  цуглуулсан байжээ . Тэр охин  эцэгтээ: “Та нэг л санаа  зовуурьтай , уруу царайтай  байх чинь  юуны  учир билээ .  Урьд нэг шүлэгч  :

                        Гуниг  зовлон мөнх биш гэж

Гуньсан  хүн үүнийг  мэдтүгэй

Хөхүүн  баячр  дуусахын  сацуу

Хүнд  бодол  даруй  аримуй

Гэсэн юм шүү  гэхэд  тэр  сайд уг   явдлаа  нэгд  нэггүй  ярьсанд  охин нь шууд  дуун алдаж: “Ай эцэг минь  Аллах  тэнгэр мэдтүгэй. Тэр хаандаа намайг  аваачиж  өг . нэг  бол би амьд  гарна,  нэг бол лалын  шажинт бүх  охидыг  төлөөлөн , тэднийг хааны  харгис  цаазнаас  аварна.  Үүнээс  өөр ямар ч арга  байхгүй” гэсэнд “Нэгэн  газрын  эдний үхэр  илжиг  хоёрын үлгэр  шиг юм  болох  бий  гэж би их  л эмээж байна дээ” гэлээ . “Тэр  яасан юм бэ?” гэж Шахразада  асуужээ .

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

goy bna dutuu bna daa
бичсэн erkesh цаг: 11:41, 2016-12-18 | Холбоос | |
saihan oguulleg bn
goe duu bas goe vlger bn aa unshlaa daraa salhi hamtalgiin uhaaraj amjaagvi buhnii chine toloo duug niitleeree nzaa big hug
бичсэн Зочин цаг: 15:33, 2008-09-05 | Холбоос | |



:-)
 
xaax