Компьютерын дайсан болох вирус гэж яг юу байдагийг бид бүгд тэр болгон мэддэггүй билээ... Энийг уншаад вирусний талаар тодорхой хэмжээний ойлголттой болно гэдэгт итгэж байна..

бичсэн: Kearo төрөл: Компьютерын Хичээл

КОМПЬЮТЕРИЙН ВИРУС

Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл вирус нь хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүй компьютерт нэвтэрч чаддаг, мөн тодорхой үүргийг биелүүлэх чадвартай байна. Жишээлбэл: зарим вирус ехе файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг өөрчлөх болон шинээр файлууд үүсгэдэг г.м төрөл бүрийн зорилготой байдаг. Анхны вирусууд тоглоомын зорилгоор үүсэж байсан бол одоо компьютерийн технологи, компьютерийн сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр вирусын зорилго нь ч улам бүр өргөн хүрээг хамрах боллоо. Аливаа вирусын гол зорилго нь өөрийгөө хэрхэн түгээх бололцоог бий болгох (хатуу болон уян дискээр дамжих, сүлжээ, захианд хавсаргагдан түгэх зэрэг), дараа нь тодорхой үүргийг гүйцэтгэх явдал байдаг. Эхэн үеийн вирусууд нь компьютерийн зөвхөн software хэсэг буюу программ хангамжийг гэмтээх зорилготой байсан бол сүүлийн вирусууд нь компьютерийн hardware хэсэг гэж нэрлэгддэг зарим төхөөрөмжүүд BIOS, SMOS setting, hard disk зэргийн үйлдвэрээс бичигдсэн программын хэсгийг нь өөрчлөх болон устгах чадалтай болжээ. Жишээлбэл:

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

sick
бичсэн Зочин (зочин) цаг: 16:25, 2008-11-25 | Холбоос | |



:-)
 
xaax