Майкрософт Оффис 2007-г яаж ориг болгох вэ?

бичсэн: Kearo төрөл: Компьютерын Хичээл
Оффис 2007 багцын Word, Excel, PowerPoint зэргийг манайхан өргөн хэрэглэдэг билээ. Гэвч Genuine Validation, Activation гэх мэтийн хамгаалалтаас нь болоод шинэчлэлийг нь тэр бүр татаж суулгаж чаддаггүй нь үнэн. Доорхи зөвлөмжийн дагуу хийгээд Office 2007 Service Pack 1 гэх мэтийн шинэчлэлүүдийг нь татаж суулгахад төвөггүй болно.

Юуны өмнө Оффис 2007 багцыг ямар нэгэн сериал дугаар оруулахгүй триал байдлаар нь суулгана. Хэрэв та урьд нь сериал хийгээд суулгачихсан бол доорхи аргаар сериал дугаарыг нь арилга.

 1. Microsoft Office 2007 багцын программууд ажиллуулж байгаа бол тэднийгээ хаа. (Word, Excel, Access гэх мэт)
2. Start -> Run гэж ороод Open талбар дээр нь regedit гэж бичээд регистр засварлагч руу ор.
3. HKEY_LOCAL_MACHINESoftwareMicrosoftOffice12.0 Registration гэсэн хэсгийг хайж ол. HKEY_LOCAL_MACHINESoftwareMicrosoftOffice12.0 Registration{90120000-0030-0000-0000-0000000FF1CE эсвэл HKEY_LOCAL_MACHINESoftwareMicrosoftOffice12.0 Registration{91120000-0011-0000-0000-0000000FF1CE гэсэн байгаа тийшээ нь ор.
4. ProductName=Microsoft Office Professional Plus 2007 эсвэл  ProductName=Microsoft Office Enterprise 2007 гэх мэтийн түлхүүрүүд байх ёстой тэрэн рүү нь орохоор ...
5. Баруун талын цэс дээр баахан юмнууд байгаа тэр дотроос нь DigitalProductID бас ProductID гэсэн хоёрыг олоод устгачих
6. Тэгээд Registry Editor-оо хаахад урьд нь суулгасан сериал дугаар устгагдлаа гэсэн үг.

 

Хэрэв сериал дугааргүйгээр суулгасан бол дээрхи алхамуудыг хийх шаардлагагүй, шууд доорхи зааврын дагуу ажиллахад хангалттай.
1. C:Program FilesCommon FilesMicrosoft SharedOFFICE12Office Setup ControllerProof.en гэсэн хавтас руу оч
2. Proof.XML гэсэн файл дээр хулганын баруун товчиг дараад “Open With…” гэснийг сонго
3. “Open With” дотроос Notepad-ыг нь сонго.
4. Proof.XML файл дотроосоо


гэсэн хэсгийг нь ол. Бараг л хамгийн сүүлийн хэсэгт нь байгаа.
5. AlwaysInsalled гэснийг нь  neverInstalled болго.

6. Proof.xml файлаа хадгалаад хаа.
7. Компьютераа унтраагаад асаасны дараа Оффис 2007 багцын бүхий л программ чинь Activation гэх мэт элдвийн юм нэхэхгүйгээр ажиллах болно.

Мөн update.microsoft.com-оос татсан оффисийн шинэчлэлүүд чинь асуудалгүй ажиллах болно. БАЯР ХҮРГЭЕ !

 Зааврын дагуу ажиллаад компьютераа эвдчихлээ гэх мэтийн яриаг хүлээж авахгүй гэдгийг анхаарч болгоомжтой ажиллахыг хүсье.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

hi
Proot.xml ni hadgalagdahgui bn sht yaahuu
бичсэн Зочин цаг: 11:13, 2011-08-22 | Холбоос | |
алга ташилт
бичсэн Зочин цаг: 16:33, 2010-05-01 | Холбоос | |
дажгуй болжээ. гэхдээ ахиад илуу их мэдээлэл энэ тр оруулаарай.... амжилт! winking
бичсэн Зочин цаг: 18:23, 2008-09-12 | Холбоос | |



:-)
 
xaax